Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Ерөнхий боловсролын сургууль сурагчдынхаа халдвар хамгааллын дэглэмийг сахих хүрээнд ширээний хаалтыг хийсэн талаар өөрсдийн цахим хуудастаа мэдээлжээ.
Энэ талаар тус сумын сургуулийн нийгмийн ажилтан Ж.Ариунзаяагаас тодруулахад “Бид сурагчдынхаа халдвар хамгааллын дэглэмийг хамгаа 3б ангийн багш, эцэг эхийн зөвлөлтэй нь ярилцаж байгаад эхний ээлжид нэг ангиа бусад ангидаа жишиг болгохоор ширээний хаалтаар зохицуулсан. Цаашид 1-5 дугаар ангиа мөн ингэж тохижуулахаар төлөвлөж байна. Манай сургуулийн нэг онцлог бол эцэг, эхийн санаачлага, дэмжлэг сайн байдаг. Дотуур байрныхаа хоолны ширээнд мөн хаалт хийсэн.
Хичээл эхэлснээс хойш манай сургуулийн тухайд сурагчдаас коронавирусийн халдвар илрэх нь бага байна. Цахим хичээл орох үеэр буюу гэртээ байхдаа халдвар авсан 16 хүүхэд бий. Бид танхимын сургалттаа Эрүүл мэндийн сайдын түр журмын хүрээнд нэг ангийн 25 хүүхдийг хоёр бүлэг болгон хичээллэж байна” гэв.

| Ж.АРИУНЗАЯА: Халдвар хамгааллын дэглэм барихын тулд ангиудаа ширээний хаалтаар тохижуулж байна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |