Өвөрхангай аймгийн Уянга сумын нэгдүгээр сургууль 65 багш ажилтан, 613 сурагчтай. Тус сургуулийн ажилтнжжд санаачлага гарган "Хөдөлмөр" амралтын зуслан байгуулжээ. Өмнө нь таван гэр барьж зуслангаа ажиллуулдаг байсан бол хуучин дотуур байрны барилгыг буулгаж өөрсдийн хүчээр зөөж, өргөжүүлсэн байна. Зусланг Битүүт дэх зусланг хоёр эрэгтэй багшийн зааварчилгаагаар 12 эмэгтэй багш 14 хоногийн хугацаанд өөрсдөө барьсан гэнэ. 18*8 хэмжээтэй сургалтын танхим, сурагчид амрах дөрвөн байшинтай.
Хөл хорионы үеийн сурагчдын хоцрогдлыг арилгах, ЭЕШ-д сурагчдаа бэлтгэх зорилгоор хөдөлмөр амралтын зусландаа зуны улиралд хичээллэсэн байна. Сумын төвд түргэвчилсэн шинжилгээ өгсөн сурагчид зусландаа тодорхой хугацаагаар вакум сургалтад хамрагдаж байжээ. Ингэж сургалт зохион байгуулахдаа хотын төвөөс чадварлаг багш нарыг ч урьсан байна.
Мөн сурагчид зусланд амрахдаа үнээ туших, ивэлгэх, саах, үхрийн зэл цэвэрлэх, сүү хөөрүүлэх, тараг бүрэх, ааруул тавих, малын зүс таньж нүдлэх чадваруудыг малчны хотонд эздээс нь суралцжээ. Алтан гагнуур, гишүүнэ, чонын хэл, сөдийн толгой зэрэг эмийн ургамлыг ялган таньж, анагаах ач тусыг судлуулж байгаа аж.
Эх сурвалж: БШУЯ
| Уянга сумын эмэгтэй багш нар байшин барьж, "Хөдөлмөр" зуслан байгуулжээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |