Архангай аймагт өчигдөр буюу долдугаар сарын 12-ны өдөр орсон аадар борооны улмаас Ихтамирын гүүрэн дээгүүр усанд автаж, орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Энэ талаар Архангай аймгийн ОБЕГ-ын салааны захирагч, ахлах дэслэгч Н.Ганболдоос тодруулахад “Өчигдрийн байдлаар аймгийн төвийн орчмын зарим хэсгээр их хэмжээний устай аадар бороо орсон. Одоогийн байдлаар үерт автсан айл өрх, мал хорогдсон дуудлага мэдээлэл ирээгүй байна. Харин төвийн зарим газар, гүүр, зам усанд автсаны улмаас Цагаан хаалган дээрх орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан байгаа.
Онцгой байдлын бие бүрэлдэхүүн газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж, хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх эсэхийг шийднэ. Аялал зугаалгаар явж буй иргэдийг аймгийн Онцгой байдлын газраас үер усны аюулаас болгоомжлон, голын эргээр амарч зугаалж явахдаа үертэй гол руу орохгүй байх, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хариуцлагатай аялах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгч байгаа” гэлээ.
Мөн “Архангай аймгийн хувьд сүүлийн гурван хоногийн байдлаар дамжин өнгөрөх, аялагчид, аймаг руу чиглэх хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Аймгийн төвийг тойрсон болон дамжин өнгөрөх хэсгүүдэд 24 цагийн пост гарч, иргэдийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, вакцины хоёрдугаар тун, шинжилгээний бичгийг шалган нэвтрүүлж байгаа” гэсэн юм.
Н.АРИУНСАЙХАН
| Аадар борооны улмаас Тамирын голын гүүр усанд автаж, орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |