Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан болон ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал, профессор Г.Баттүвшин нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, үр дүнтэй хамтран ажиллах, зохистой үйл ажиллагааны бүтэц бий болгох зорилгоор “Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн бодлого, судалгааны хамтарсан хүрээлэн” байгуулахаар талууд тогтов. Хүрээлэн нь ШУТИС-ийн дэргэд байгуулагдах бөгөөд “Төр-Хувийн хэвшил-Судалгааны байгууллага” гэсэн гурван талт хамтын ажиллагааны тусламжтай үйл ажиллагаа явуулах юм. Түүнчлэн дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн чиглэлээр оюутан, залуучууд болон судлаачдын анхаарлыг хандуулах, энэ чиглэлийн судалгааг илүүтэй дэмжих, тэр дундаа магистр болон докторын ахисан түвшний суралцагчдын дипломын судалгааны ажлыг тус чиглэлээр хийлгэхэд анхаарч ажиллана. Мөн хамтарсан судалгаа хийх, багш, эрдэмтдийн өмнө нь хийсэн туршилт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хэрэгжүүлэх, бодит эргэлтэд оруулах нөхцөл бүрдэж байна. Энэ нь цаашид оновчтой төлөвлөлт бүхий хот, суурин, эдийн засгийн тусгай бүс байгуулахад чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн бодлого, судалгааны хамтарсан хүрээлэнгийн үйл ажиллагаа эхэлснээр уг чиглэлийн дагуу эрдэмтэн, судлаачид болон оюутан, залуучууд өөрсдийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэх, судалгаа хийх явцдаа цалинжих, судалгааны ажилдаа санхүүжилт татах боломж бүрдэх юм.
| Судалгааны хамтарсан хүрээлэн байгуулах ажил эхэллээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |