Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн “Гурван цээл” ХХК-ийн шуудайны үйлдвэрт гал гарч байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 9-ний өдрийн 10:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 10:32 цагт очиход тус үйлдвэрийн цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн дөрөвдүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 9-ний өдрийн 07:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 07:58 цагт очиход иргэн М-ийн таван ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт 13 настай эрэгтэй Л-ийн нуруу, хөл, 12 настай эрэгтэй Л-ийн зүүн мөр, баруун гар, нурууны хэсгээр тус тус түлэгдсэн байсныг НТТТ-ийн 103-т хүлээлгэн өгсөн.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн Дэнжийн нэгдүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 9-ний өдрийн 12:52 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 12:54 цагт очиход иргэн Д-ийн таван ханатай гэрийн өрх шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын дөрөвдүгээр багийн “Хан-Уул” хорооллын есдүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 9-ний өдрийн 14:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 14:33 цагт очиход иргэн С-ын 8х4 метрийн хэмжээтэй байшин, эд хогшлын хамт шатаж байсныг нэг цаг зургаан минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар багийн “Чөлөөт бүс” нэгдүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 9-ний өдрийн 16:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид гурван км замыг туулан 16:36 цагт очиход иргэн Б-ийн 6х8 метрийн хэмжээтэй хоёр давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын нэгдүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар 9-ний өдрийн 16:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид хоёр км замыг туулан 16:43 цагт очиход иргэн Б-ийн таван ханатай гэрийн эд зүйлс шатаж байсныг минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Сэлэнгэ аймгаас Дархан-Уул аймгийн чиглэлийн автозамын зорчих хэсэгт автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 9-ний өдрийн 18:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 23 км замыг туулан 18:48 цагт очиход аймгийн Хүдэр сумаас Сүхбаатар сумын чиглэлд иргэн Г-ын жолоодож явсан “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашины дугуй шатаж байсныг долоон минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Багахангай дүүргийн хоёрдугаар хороо барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 9-ний өдрийн 07:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид найман км замыг туулан 07:45 цагт очиход Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалтын үйлчилгээний хоёрдугаар ангийн 8×12 метрийн хэмжээтэй барилгын дээвэрт гал гарч байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Холбоо багийн “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн халуун усны байранд утаажилт үүссэн тухай дуудлагыг тавдугаар сарын 10-ны өдрийн 04:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 04:43 цагт очиход тус үйлдвэрийн халуун усны байрны 5х5 метрийн хэмжээтэй сауны өрөөний тааз шатаж байсныг нэг цаг ажиллаж унтраасан.
| Өнгөрсөн 24 цагт есөн гал түймэр гарчээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |