Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд ДЭМБ-аас эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний түвшинд шаардлагатай 395 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-д хүлээлгэн өглөө.
Осол гэмтэл нь Монгол Улсын хүн амын өвчлөлийн 5 дахь, нас баралтын 3 дахь шалтгаан болж байна. Урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх нь нэн чухал тул осол гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхийг, ялангуяа эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын түвшинд бэхжүүлэх шаардлагатай юм.
Энэ сарын 10-нд ГССҮТ-д болсон тус тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Эмнэлгийн болон сургалтын зарим тоног төхөөрөмжийг ГССҮТ-д шинээр байгуулагдсан Эмнэлзүйн сургалтын төвд байрлуулна. Энэ нь эмч, резидент эмч, сувилагч нарт янз бүрийн гэмтлийн тусламж үзүүлэх практик дасгал хийх боломжийг олгох юм. Мөн осол гэмтлийн үеийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг дөрвөн аймгийн 95 сумын эрүүл мэндийн төвүүдэд хүргэх болно.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
| ДЭМБ-аас 395 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг ГССҮТ-д хүлээлгэн өглөө |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |