ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Нэгдүгээр сарын 10-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, авто лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид 14216 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Эдгээр нь Улаанбаатар хотод илэрсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудын давтан шинжилгээгээр илэрчээ.
Тодруулбал, "Ачтан-Элит клиник" эмнэлэг, "Мөнххада", "Тэнүүн-Огоо" компанийн ойрын хавьтлууд байгаа аж. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 616 болсон бол аймгуудад сүүлийн өдрүүдэд халдвар илрээгүй байна. Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1442 болж, 896 нь эдгэрээд байгаа юм. Одоо 535 хүн эмчлүүлж байгаа бөгөөд маш хүнд гэх оноштой хоёр хүн байна гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
| ЭМЯ: 13 хүнээс халдвар илэрлээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |