“Ачтан-Элит клиник" эмнэлгийн голомтоос халдвар авсан хүний тоо 21 байгаа бөгөөд эдгээрийн гэр бүлийн хавьтал 18, нийт 39 хүн тус эмнэлэгтэй холбоотойгоор халдвар аваад байна.Мөн Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрлах 43А байрны нэг орцны зургаан хүнээс халдвар илэрсэн. Эдгээр зургаан хүний нэг нь ИНЕГ-т ажилладаг талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэв. Иймд ИНЕГ-тай холбоотой 171 хүнийг шинжилгээнд хамруулж, 20 хүнийг ойрын хавьтал гэж үзэн тусгаарлаад байгаа аж.
Түүнчлэн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Баянгол дүүрэгт “Ачтан-Элит клиник" эмнэлгийн ажилчдын байр байдаг бөгөөд тус дүүргийн V, VI хороонд халдварын голомт үүсээд байна. Иймд халдварын голомтыг хоёр өдөрт багтаан илрүүлэх ажлыг хийж байна” гэв.
Коронавируст халдварын Улаанбаатарт батлагдсан тохиолдлын тоо 571 бол улсын хэмжээнд 1395 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 896 нь эдгэрсэн бөгөөд 488 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж байгаа иргэдийн гурав нь биеийн байдал маш хүнд, хүнд 12, хүндэвтэр 150, хөнгөн 323 иргэн байна.
| ИНЕГ-ын нэг ажилтнаас коронавируст халдвар илэрчээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |