ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Нэгдүгээр сарын 7-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, авто лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид 14225 хүнд PCR шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирусийн халдвар илсэн талаар мэдээллээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, "Мөнххада", "Ачтан-Элит клиник" эмнэлгээс гарсан халдварын ойрын хавьтлуудаас халдвар илэрсэн. Мөн Баянгол дүүргийн V хороонд байрлах нэг байрны орцны иргэдээс халдвар илэрч байна. Улаанбаатар хотод дотоодын халдварын тоо 571 , улсын хэмжээнд 897 болж, сүүлийн 24 цагийн хугацаанд долоон хүн эмчлэгдэн гарчээ. Улсын хэмжээнд нийт халдварын тоо 1395 болж, 896 хүн буюу 64.2 хувь нь эдгэрсэн. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийт 488 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд гурав, хүнд 12, хүндэвтэр, хөнгөн 261 хүн байна" гэлээ.
| А.Амбасэлмаа: 33 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |