ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Ховд аймагт нийтдээ 12828 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 20-нд тусгай үүргийн нислэгээр ирсэн хоёр иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. Ингэснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 397 боллоо. Харин үлдсэн 18 тохиолдол нь Улаанбаатар хотод үүсээд байгаа голомтын хавьтлуудаас батлагдсан байна. Баянзүрх дүүргийн голомтод сахиур хоёр, эмнэлгийн ажилтан тав, өвчтөн найм, ойрын хавьтал гурван хүнээс халдвар илэрлээ. Нийтдээ Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн голомттой хамааралтайгаар 244 хүн халдвар авсан нь батлагдлаа. Мөн Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн голомтын хавьтал болох "Тэнүүн-Огоо" ХХК-ний хоёр хүнээс нь халдвар илэрсэн. Тус компанид ажилладаг 10 гаруй хүн салхинд гарснаас хоёр хүнээс нь халдвар илрээд байна. Салхинд гарсан болон автобус баазын 90 гаруй хүнээс шинжилгээ авахад эхний байдлаар хариу нь сөрөг гарсан.Одоогийн байдлаар батлагдсан тохиолдол 1195 болж, үүнээс эдгэрсэн 824 хүн байна" гэлээ.
| А.АМБАСЭЛМАА: 20 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |