ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "ХСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан 60 настай эмэгтэй нас барсан. Эмнэлэгт ирэхдээ биеийн байдал нь маш хүнд ирээд, нас барсан. Арванхоёрдугаар сарын 25-нд ар гэрийнхэн нь цогцсыг хүлээж авсан. Нас барсан эмэгтэй нь 2018 онд элэгний хорт хавдраар өвчилж, мэс засалд орж байсан юм билээ" гэлээ. Мөн энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-ХСҮТ-д нас барсан хүнийг тус эмнэлгийн халдварын эх үүсвэр гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-ХСҮТ-ийн нэг тасгийг тусгаарлаж, халдвар илэрсэн эмчийн ойрын хавьтал болох 130 гаруй хүнээс шинжилгээ авч байна. Нас барсан хүн нь элэгний хорт хавдартай байсан. Одоогоор тус эмнэлгийн гурван эмч, сувилагчаас халдвар илрээд байна.
Одоогийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт халдвар эрчимтэй тархаж байна. Одоогийн байдлаар эмнэлгийн байгууллагуудад ариутгал, халдваргүйжилт хийж байна. Мөн нийслэлийн хэмжээнд тандалт, судалгааны ажил хийгдэж байгаа.
-Коронавирусийн халдвар нас барсан хүний биед хэд хоног байх боломжтой вэ?
-Одоогийн байдлаар олон улсын эрдэмтэд энэ талаар судалж байгаа. Мөн БНХАУ-аас гаргасан судалгаагаар халдвар нас барсан хүний биед 3-4 хоног эрчимтэй байдаг.
-Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооноос халдвар илэрсэн үү?
-Тус хорооноос хоёр хүнээс халдвар илэрсэн. Бид одоогийн байдлаар ойрын хавьтлуудыг нь тусгаарлаж, шинжилгээ авч байна. Мөн гэр бүлийнхнийг нь хамт тусгаарлаж байгаа.
| ЭМЯ: ХСҮТ-д нас барсан хүний цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |