Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны ТЗУГ-н дарга П.Эрхэмбаяр, ЭТҮГ-н дарга Ж.Нарангэрэл нар өчигдөр Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв-II, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн улаан бүсэд ажиллажээ. Энэ үеэр эмнэлгүүдийн “Ковид-19” халдвартай жирэмсэн, төрсөн эх, нярайд үзүүлж буй тусламж үйлчилгээний байдалтай танилцаж, хэвтэн эмчлүүлж буй жирэмсэн, төрсөн ээжүүдийн санал хүсэлтийг сонсож, эмнэлгийн удирдлагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, эмчлүүлэгчдийн хоолны чанарт анхаарч ажиллах чиглэл өгөв.
Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв II-т коронавирусийн халдварын улмаас хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчдийн 27.8 хувь нь хүүхэд, 31.4 хувь нь жирэмсэн эмэгтэйчүүд байв. Харин Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт 260 халдвартай эх тус тус хэвтэн эмчлүүлж байна. Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт тус эмнэлгийн 41, АШУҮИС -ийн 10, нийт 51 резидент эмч нар коронавирусийн халдварын тусламж үйлчилгээнд хуваарийн дагуу ажиллаж байна.
| “Өргөө” амаржих газарт коронавирусийн халдвартай 260 эх эмчлүүлж байна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |