Хүний эмийн зөвлөлийн 15 дугаар хурал наймдугаар сарын 9-нд цахимаар болж, “Ковид-19”-ийн үед хэрэглэх вирусний эсрэг фавипиравир 200мг №40 эм болон нейрорубин хоёр мл эмийг улсын бүртгэлд бүртгэжээ. Мөн импортын 26 нэрийн эм болон таван нэрийн эмийн түүхий эдийг улсын бүртгэлд бүртгэх асуудлыг шийдвэрлэв. Түүнчлэн 68 нэрийн импортын эм, 24 нэрийн дотоодын үйлдвэрийн эм, гурван нэрийн эмийн түүхий эдийн бүртгэлийн хугацааг сунгасан бол нийт 29 нэрийн эмийн бүртгэлд өөрчлөлт оруулсан байна. Харин үйлдвэрлэгчийн хүсэлтээр гурван нэрийн эмийг Монгол Улсын эмийн бүртгэлээс хасах болжээ.
Үндэсний үйлдвэрт үйлдвэрлэсэн биолбэлдмэлийн тухайд, НЭМҮТ-ийн альбумин таван хувь, 10 хувь, 20-50 хувь мл, хүний хэвийн иммуноглобулин, гистаглобулин, балнадын нян залгиур зэрэг биобэлдмэлийн бүртгэлийн хугацаах сунгах асуудлыг тус тус хэлэлцэж шийдвэрлэсэн юм. Хүний эмийн зөвлөлийн ээлжит хурлаар коронавирусийн цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай эмүүдэд импортын нэг удаагийн лиценз олгох асуудлыг дэмжлээ. Эдгээрийн дотор ДЭМБ-аас “Ковид-19” халдварын үед хэрэглэхийг зөвлөмж болгосон тоцилизумаб эм багтаж байна.
| “Ковид-19”-ийн үед хэрэглэх вирусийн эсрэг эм бүртгэжээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |