ШУТИС-ийн хичээлийн IV байр буюу Үйлдвэрлэл, технологийн сургуулийн барилгыг нурааж, Боловсролын үнэлгээ мэдээллийн нэгдсэн төвийн барилга барих тухай асуудал хэлэлцэгдэж, багш, ажилчид болон оюутнууд эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. Тэгвэл тус сургуулийн байрыг нурааж, БҮМНТ-ийн барилга барихгүй байхаар шийдвэрлэжээ. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-амгалан албан ёсны цахим хуудаснаа “Салбарынхаа санхүүгийн зөрчилтэй тэмцэж байгаа болохоос Боловсролын салбарынхаа газрыг булааж, их дээд сургуулиа нураахдаа арай ч тулаагүй. Боловсролын үнэлгээ мэдээллийн нэгдсэн төвийн барилгыг ШУТИС-ийн IV дүгээр байрны газарт барихгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Олон нийтийн сүлжээгээр "Салбараа хүлээн зөвшөөрдөггүй сайд их, дээд сургуулиудыг хааж эхнээс нь нураахыг зэхэж байна" гэдэг төлбөрт нийтлэл “бай”-гаа оноогүй гэдгийг хэлье.
Их, дээд сургуулиудын хууль бусаар "хулгайлагдсан газрыг" бүртгэж эхэлсний төлөө дайрч, доромжилж болно. Гэхдээ Боловсрол, шинжлэх ухааны сөөм газрыг ч бусдад алдахгүйн төлөө хамтдаа тэмцэх болно.
ШУТИС-ын удирдлагуудын зөвшөөрлөөр бусдад алдагдсан газрын төлөө Түр хороо яамтайгаа хамтарч тэмцээрэй. Алдагдсан газраа эргүүлж авъя. Инженергүй улс хэзээ ч хөгжихгүй гэдэг үзэлдээ бат итгэнэ” гэжээ.

| Л.ЭНХ-АМГАЛАН: Боловсрол, шинжлэх ухааны салбарын сөөм газрыг ч булаахгүй |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |