БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн Архангай аймгийн бүх шатны боловсролын байгууллагад ажиллав. Тодруулбал,
МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын ажлуудтай танилцлаа.
“Гурван тамир” МСҮТ-ийн хувьд мал аж ахуй, тэр дундаа малын бага эмч бэлтгэдгээрээ онцлог. Энэ мэргэжлийн ангиллыг ахиулах шаардлагаг байгааг хэлж байв. Одоогоор нийт 200 гаруй оюутан суралцаж байна. Харин “Булган” МСҮТ 11 мэргэжлээр, 350 гаруй оюутныг бэлтгэж байгаа юм.
БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга эдгээр МСҮТ-ийн удирлагуудад хандан хэлэхдээ сургуулийн үйл ажиллагааг ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолтой уялдуулж ажиллах бодлого баримтлана. Цаашид хөтөлбөрийн давхардалгүй болоход анхаарч ажиллах, шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулж мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэнэ гэдгийг хэллээ. Мөн багшийг чадавхжуулах чиглэлд анхаарч ажиллах ёстойг дурдсан юм.
Найм, 14 дүгээр цэцэрлэгийн хувьд мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан учир шинээр барих болон засварлах шаардлага үүсчээ. Наймдугаар цэцэрлэгийн тухайд 160 хүүхдийг хувийн цэцэрлэгт шилжүүлээд байгаа аж. Харин 14 дүгээр цэцэрлэг 140 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Төрийн нарийн бичгийн дарга цэцэрлэгүүдийг мэргэжлийн хяналтын дүгнэлтийг дахин гаргуулж, барилга буулгах зардлыг тооцон төсөвт суулгахыг санууллаа.
| Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэнэ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |