• Өнөөдөр 2026-03-20

Халдвар аваад эдгэрсэн 170 сурагч маргааш шалгалт өгнө

2021-09-01,   736

Элсэлтийн ерөнхий шалгалтад коронавирусийн халдварын улмаас оролцож чадаагүй 170 сурагч есдүгээр сарын 2-4-нд шалгалт өгнө. Шалгалт өгөхөөр очихдоо хүүхдүүд иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх болон эмнэлгийн магадалгаа буюу халдварын улмаас шалгалтад оролцож чадаагүйг нотлох эрүүл мэндийн байгууллагаас гаргасан бичгийг авч очих шаардлагатай. Халдвар авч, эдгэрсэн сурагчдын шалгалтын материалыг дахин шинээр боловсруулжээ. Шинээр боловсруулсан сэдэв, даалгаврын материалыг Тагнуулын ерөнхий газрын тусгай шуудангийн албаар дамжуулж, шалгалтын байр, орон нутгуудад хүргүүлсэн байна.


Халдвар аваад эдгэрсэн 170 сурагч маргааш шалгалт өгнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188