“Хил хязгааргүй сурвалжлагчид” ТББ 180 улс орныг хамруулсан жил тутмын хэвлэлийн эрх чөлөөний индекс үзүүлэлтээ танилцуулсан байна. “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын шинжээчдийн үзэж буйгаар, коронавирусийн нөлөөгөөр дэлхий даяар хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд шахалт үзүүлэх явдал нэмэгдэх хандлага ажиглагджээ.
“Хэвлэлийн эрх чөлөө “сайн” гэж үнэлэгдэх боломжтой орнуудын тоо буурсан байна. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 13-12 болж буурсан юм. Нийт 180 орноос 73 улсад бие даасан сэтгүүл зүйн үйл ажиллагааг бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар хориглосон бол өөр 59 улсад олон нийтийн хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд шахалт үзүүлсэн” гэж шинжээчид онцлон тэмдэглэжээ. Олон улс оронд коронавирустэй тэмцэх нэрийдлээр сэтгүүлчдийн үйл ажиллагаа хязгаарлагдсаныг илтгэлд дурдсан байна. Гэсэн ч Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 180 орноос 68 дугаар байрт бичигдэж, өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад таван байраар дээшилжээ. Хэвлэлийн эрх чөлөө жагсаалтыг Норвег улс тав дахь жилдээ дарааллан тэргүүлэв. Араас нь Финланд, Швед, Дани улс бичигджээ. Зөвхөн 12 улсад сэтгүүлчдийн үйл ажиллагаанд саадгүй байх эерэг таатай орчин ажиглагдсаныг тайланд цохон тэмдэглэв.
| Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 68 дугаарт жагсжээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |