Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/103 тоот “Хуш модны самрын хууль бус бэлтгэлийг таслан зогсоох тухай” захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Цагдаагийн газраас хамтарсан хяналт шалгалтыг явуулж байна. Эл ажлын хүрээнд хуш модны самар хууль бусаар бэлтгэж байсан иргэдийг албадан буулгах ажлыг зохион байгуулжээ.
Энэхүү ажилд аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хилийн цэргийн 0243 дугаар анги, Хан Хэнтийн уулсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, Онцгой байдлын газар, Шүүхийн шинжилгээний алба хамтран оролцож байгаа юм. Энэ удаагийн ажиллагаанд нийт 34 төрийн алба хаагч, дөрвөн чиглэлд, дөрвөн ажлын хэсэгт хуваагдаж “Зил-131” маркийн дөрвөн тээврийн хэрэгсэлтэй ажиллажээ. Тэд Ерөө сумын Бугант тосгон, Хүдэр сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалтыг зохион байгуулсан байна.
Түүнчлэн ууланд байсан самарчдыг буулгах ажлын явцад иргэдэд коронавирусийн халдварын талаарх өнөөгийн нөхцөл байдлын мэдээллийг өгчээ.
| Ууланд хууль бусаар самар түүж байсан иргэдийг албадан буулгалаа |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |