Цар тахлын улмаас нэг жил хойшлогдсон "Токио 2020" зуны олимпын наадмыг Монгол Улсын өргөн нэвтрүүлгийн 13 телевиз хамтран албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулан хүргэхээр болжээ. Өмнө нь Монголын телевизүүд зуны олимпын наадмыг хоёр удаа, тухайлбал, 2008 болон 2012 онд хамтран дамжуулж байсан түүхтэй.
Хамтран ажилласны гол ололт нь олимпын бүхий л спортын төрлийн тэмцээн, уралдааныг олон сувгаар цаг алдалгүй шууд дамжуулах, телевиз үзэгчдэд дуртай спортоо мэргэжлийн тайлбартайгаар үзэх сонголт өгсөн явдал байсан юм.
Үр өгөөжтэй энэхүү хамтын ажиллагааны туршлага дээр үндэслэн "Токио 2020" зуны олимпын XXXII наадмын шууд дамжуулах албан ёсны онцгой эрхийг 13 телевиз хамтран авч, олимпын наадмыг үзэгчдийн хүртэл болгохоор нэгдэн ажиллаж байна. Телевизүүд нэгдсэн бодлого төлөвлөгөө, маркетинг, техник технологи болон хүний нөөц бүрдүүлэн ажиллах бөгөөд энэ хүрээнд телевизүүд олимпын наадам угтсан нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл, спорт танин мэдэхүйн контентууд бэлтгэж, 13 телевизийн эфир болон мэдээллийн бусад хэрэгслээр жигд түгээх юм.
Олимпын наадмын үеэр Токио хотноо дөрвөн сурвалжлах баг ажиллаж, монголын тамирчдын мэдээлэл, олимпын наадмын эргэн тойронд болж буй үйл явдлыг шуурхай хүргэхээр бэлтгэлээ хангаж байна.
| Монголын 13 телевиз "Токио-2020" олимпын наадмыг шууд дамжуулна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |