Иргэн Б.Сүндэръяа цахим орчинд УИХ-ын гишүүн, нэр бүхий эрхэм биед нь халдсан, бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээллийг цацсан. Үүний дараагаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хүчиндүүлсэн, бэлгийн дарамтад өртсөн гэх эмэгтэйчүүд цахим орчинд давалгаалж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэл хийлээ.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул “2020 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр иргэн Б.Сүндэръяа нэр бүхий УИХ-ын гишүүн өөрийнх нь халдашгүй дархан эрхэд халдаж, бэлгийн дарам үзүүлсэн талаар мэдээлэл хийсэн. Энэ мэдээллээс үүдэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын удирдаж байсан байгууллагуудад ажиллаж байсан эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулан, бэлгийн хүчирхийлэл үйлдэж, заналхийлдэг гэх мэдээллийг цахим орчинд цацаж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу хохирогч гомдол, мэдээллээ холбогдох байгууллагад өгөх боломжтой. Иймд хохирогч эмэгтэйчүүд гомдлоо Цагдаагийн ерөнхий газар болон Хүний эрхийн үндэсний комисст хүргүүлж хамтран ажиллахыг уриалж байна. Мөн цахим орчинд гарсан эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн, заналхийлсэн гэх гэмт хэргийн агуулгатай мэдээллийг яаралтай шалгаж, үр дүнг Хүний эрхийн үндэсний комисс, олон нийтэд танилцуулахыг цагдаа, прокурорын байгууллагаас шаардаж байна. Эдгээр гомдол, мэдээллийг шалгах явцад гэрч, хохирогч нарын аюулгүй байдлыг хангаж буй байдалд Хүний эрхийн үндэсний комиссоос хяналт тавьж ажиллана.
Цахим орчинд гарсан гомдол, мэдээллийн талаар албан ёсны байр сууриа илэрхийлэхийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар танд зөвлөж байна. Мөн УИХ-ын ёс зүйн хороо гомдол мэдээллийг шалгаж гэм буруутай гэдэг нь тогтоогдвол хариуцлага тооцохыг шаардаж байна” гэлээ.
| ХЭҮК-оос УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хүчирхийлүүлсэн гэх гомдол, мэдээллийг шуурхай шалгаж, иргэдэд мэдээлэхийг шаардлаа |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |