Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Дэд сайд С.Даваасүрэн нар “Үндэсний хөгжлийн хүрээлэн” УТҮГ-т ажиллаж, тус байгууллагын үйл ажиллагаа, судалгаа шинжилгээний чиглэл, цаашдын зорилт, төлөвлөж буй ажлуудтай танилцлаа. Уулзалтын эхэнд “Үндэсний хөгжлийн хүрээлэн”-гийн захирал Г.Дэнзэн байгууллагын үндсэн чиг үүрэг, хэрэгжүүлж буй судалгаа шинжилгээний ажлууд, ойрын болон дунд хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулсан юм.
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хөгжиж буй бусад улс орнуудын туршлага, хөгжлийн загвар, бодлогын шийдлүүдэд тулгуурласан судалгаа, дүн шинжилгээг тогтмол, системтэй хийх шаардлагатайг онцлов. Тэрбээр Эдийн засаг, хөгжлийн яамны бодлого боловсруулах, төлөвлөх үйл ажиллагааны гол судалгааны бааз нь “Үндэсний хөгжлийн хүрээлэн” байх ёстойг тэмдэглэж, тус хүрээлэнгийн судалгаа, шинжилгээ нь Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үндэс суурь болж ажиллах ёстой гэдгийг онцлон дурдав. Тус хүрээлэнд ажиллаж буй 20 эрдэмтэн, судлаачдыг бодит өгөгдөл, нотолгоонд суурилсан судалгаа шинжилгээ хийх шаардлагатайг тэмдэглэв. Олон улсад өрнөж буй улс төр, эдийн засгийн нөхцөл байдал Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн үр өгөөж, эдийн засагт үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөллийн судалгааг нарийвчлан, өндөр түвшинд боловсруулах чиглэл өгөв.
| Ж.Энхбаяр: “Үндэсний хөгжлийн хүрээлэн” УТҮГ нь хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, судалгааны гол бааз байх ёстой |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |