Гаалийн ерөнхий газраас улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд тавих хяналтын талаарх 2025 оны статистик мэдээллийг гаргажээ. Тус байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой нийт 321 зөрчил илрүүлж, 9 аж ахуйн нэгж болон 312 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна. Сүүлийн жилүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл, эмийн түүхий эд, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, бүртгэлгүй эмийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэх зөрчлүүд түгээмэл бүртгэгдэх болжээ. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор эм, эмнэлгийн хэрэгслийг зөвхөн “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт, Ханги боомтоор нэвтрүүлэхээр зохицуулсан байдаг. Тиймээс импортлогч аж ахуйн нэгжүүд Зөвшөөрлийн тухай хууль болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөлтэй байх, импортлох бүтээгдэхүүнээ улсын бүртгэлд бүртгүүлж, нэг удаагийн мэдүүлэг буюу лицензийг урьдчилан авсан байх шаардлагатай юм.
Гаалийн байгууллагаас иргэдийг улсын хилээр нэвтрэхдээ "Гаалийн тухай хууль"-ийн 227 дугаар зүйлд заасан шаардлагуудыг чанд дагаж мөрдөхийг анхаарууллаа.
| Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |