Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын үндэсний хороо-той хамтран “Өвлөх бүтээх өнөө ирээдүй” уриан дор “Соёлын бүтээлч сар” аяныг энэ жил амжилттай зохион байгуулж, нэг сарын хугацаанд улс орон даяар өргөн цар хүрээтэй хэрэгжүүллээ.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, соёлын өвийг хамгаалж, баяжуулах, дэлхий дахинд сурталчлан таниулах, эдийн засаг, нийгэмд үр өгөөжтэй байдлаар хөгжүүлэх зорилтууд тусгагдсан. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд “Соёлын бүтээлч сар” аяныг дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.
ССАЖЗ-ын сайд Ч.Номин салбарын бодлогыг танилцууллаа
Аяны хүрээнд өнөөдөр зохион байгуулагдаж буй “Хөрөнгө оруулалт ба хамтын ажиллагаа” сэдэвт форумын үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин салбарын нэгдсэн бодлогыг танилцуулж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон дурдлаа.
Соёлын салбарын хөрөнгө оруулалт хэлэлцүүлгийн төвд
Форумд оролцсон соёлын салбарын экспертүүд “Соёлын салбарын хөрөнгө оруулалт” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, бүтээлч үйлдвэрлэлийн салбарт тулгарч буй сорилтууд болон хөгжлийн боломжуудыг тодорхойлон, бодлого, төлөвлөлтөд тусгах чухал санал, зөвлөмж гаргалаа.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хууль – Шинэ боломжууд
2023 онд батлагдсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль нь аж ахуйн нэгжүүд, уран бүтээлчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх бодит дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Уг хуульд:
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтцийг хөгжүүлэх
Хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх
Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх зэрэг чухал заалтууд тусгагдсан.
Энэ хүрээнд форумын үеэр хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулж, талууд хамтдаа хэлэлцүүлэг өрнүүллээ.
Соёлын салбарын хөгжлийн зорилтууд
Засгийн газрын тогтоолоор баталсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр:
2032 он гэхэд тогтвортой хөгжлийн бодлого, стратегитай уялдсан эрх зүйн орчин бүрдэнэ.
Соёлын үйлдвэрлэл эрхлэгчид бүтээлийнхээ үр шимийг хүртэж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ.
Үндэсний брэнд бүтээгдэхүүний тоо нэмэгдэж, бүтээлч кластерууд бий болно.
Соёлын бүтээлч үйлдвэрлэл нь уул уурхайн бус эдийн засгийн томоохон гарц бөгөөд зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхийн зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтой салбар юм.
| “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР-2024” АЯНЫ ХҮРЭЭНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА |
|
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |