Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр баталж, тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал боловсруулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Газар тариалангийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Хүнсний тухай хуульд монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг стратегийн хүнс гэж заасныг дурдаад энэ агуулгаар хүн амын хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийн зохистой байдлыг хангах зорилгоор Улсын Их Хурал, Засгийн газраас газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, тогтоолыг баталж, бодлогоор дэмжиж ажилласаар ирсэн” гэсэн юм.
Монголын тариаланчдын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүд тариаланчдаа төлөөлөн нөхцөл байдлын талаар танилцуулахдаа “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухайхэрэгжиж эхэлснээр улаанбуудайн тариалалт 22 хувиар буурсан. Энэхүү шийдвэртэй шууд холбоотойгоор цаашид ч улаан буудайн тариалалт буурах хандлагатай байна. Стратегийн гол нэрийн бүтээгдэхүүн хоол хүнсээ гаднын хараат байлгах нь өөрөө хүнсний аюулгүй байдал алдагдаж хүн амын эрүүл мэндэд аюул нүүрлэнэ. Гурилын анхдагч түүхий эд болох улаанбуудайг тариаланчид бид өөрсдөө хөдөлмөрлөж өөрсдөө хийж бүтээж чадаж байж хүний хоол идмээргүй байна. Иймд тариаланчид Засгийн газар уг шийдвэрээ яаралтай эргэн харж газар тариалангийн салбараа аварч,харилцан хамтын ажиллагаатай байна гэж итгэж байгаа” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Хэлэлцүүлэгт Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, Монголын агрономчдын холбооны тэргүүн Б.Амарсанаа, Л.Даваа нар “Монгол орны буудайн тариалангийн өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын газар тариалангийн орчны шинжилгээний талаар болон буудай тариалсан талбайн хэмжээ, ургацын үзүүлэлт, тариалангийн талбайн бүтэц, үр тариа тариалах технологи, тарих үрийн чанар, сорт, хөрс боловсруулалт, таримлын сэлгээ зэрэг тариалалттай холбоотой цогц асуудлыг хөндсөн судалгааг танилцуулсан юм. Мөн уг илтгэлд тариалангийн бүс нутаг, аж ахуйн нэгжид өнөөдөр мэргэжлийн боловсон хүчин дутмаг цаашлаад агрономичдын эзлэх хувь маш бага байгаа хэмээн мэдэгдсэн юм. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний импортын оронд дотоодын үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн /гурил/ экспортлоход анхаарах, шаардлагатай хүнсний хэрэгцээг хангахуйц хүнсний сэлгээг нэвтрүүлэх, боловсруулах үндэсний үйлдвэрүүдийн чиглэл, хүчин чадлыг газар тариалангийн бодлого, сэлгээтэй уялдуулж бүх талаар дэмжиж хөгжүүлэх, буудайн тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэхгүй нэгжээс авах ургацыг тогтворжуулж, чанаржуулах, ногоон бордоо, эрдэс бордоог сэлгээнд шим болон био бордоотой хамтруулан тун, нормыг нарийн тооцож хэрэглэх, эх орны био, шим бордооны үйлдвэрлэл, хэрэглээг дэмжихэд анхаарах шаардлагатай” гэсэн юм.
Газар тариалан эрхлэгчид аж ахуйн нэгжид олгодог хөрөнгө оруулалтын зээлийг цаашид тогтвортой олгох эсэх, экспортоор оруулж ирж буй улаанбуудай хүнсний аюулгүй байдлын чанарын шаардлагыг хангаж байгаа талаар тодруулж, салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд төрөөс бодлого гарган анхаарах шаардлагатайг онцоллоо.
| Газар тариалангийн салбарын тулгамдсан асуудал, нөхцөл байдлын талаар хэлэлцлээ |
|
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |