Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаатай холбоотой багц журмыг шинэчлэн баталсны зэрэгцээ хоёр компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх, нэг компанид уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагч (брокер)-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олгож, нэг хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэхийг зөвшөөрлөө.
Мөн хуралдаанаар даатгалын үйл ажиллагааг зохицуулж байсан хэд хэдэн журам, зохицуулалтыг “Даатгалын багц дүрэм”-д нэгтгэж, даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааны үндсэн зохицуулалтуудыг тусгасан “Даатгалын багц дүрэм”-ийг нийт 21 хавсралттайгаар шинэчлэн баталлаа. Ингэхдээ “Даатгалын багц дүрэм”-ийн 1 дүгээр хавсралт “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-д нийгэм эдийн засаг, хөгжлийн бодлого, олон улсын чиг хандлагатай уялдуулан цахим болон аливаа дэвшилтэт технологи ашиглахтай холбогдох зохицуулалт, даатгалын хураамжийн орлогын шимтгэлийн хувь хэмжээг нээлттэй, ил тод болгох, ТУЗ-өөс түүний хэмжээг тогтоож, хяналт тавьдаг байх, даатгалын компани даатгалын орлогын шимтгэлийн хувь хэмжээг өөрийн цахим хуудсанд нээлттэй байршуулдаг байх зэрэг зохицуулалтыг тусгалаа. Түүнчлэн Ипотекийн даатгалын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, холбогдох зохицуулалтыг шинэчлэн тусгасан юм. Энэхүү шинэчлэлээр ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалыг зөвхөн урт хугацааны даатгагч хийж гүйцэтгэх буюу даатгуулагч аливаа шалтгааны улмаас амь насаа алдах эрсдэлээс хамгаалагдах болсноор даатгалын хамгаалалтын хэмжээ ердийн даатгалын компанийн санал болгож байсан хамгаалалтаас 9.6 дахин их болж, ипотекийн даатгалын үйл ажиллагаа олон улсын жишгийн дагуу даатгуулагчдын хэрэгцээ шаардлагад зохих түвшинд нийцсэн байдлаар хэрэгжих, даатгалын гэрээний сунгалтын асуудал шийдвэрлэгдсэнээр даатгалын хамрагдалт нэмэгдэх, ипотекийн даатгалын нэгдсэн мэдээллийн сан бүрдэх зэрэг ач холбогдолтой.
Хуралдаанаар мөн хоёр компанийн даатгагчийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн болон хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрч, банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх энгийн зөвшөөрлийг хоёр компанид нэмж олгохоор, банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид олгохоор тус тус шийдвэрлэсэн юм.
| САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО |
|
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |