Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд өмнөх зөвлөгөөний үүрэг, даалгаврын биелэлтийг хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга 23 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82 хувьтай байлаа.
Үргэлжлүүлэн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг дүүргүүдэд хот, нийтийн аж ахуйн машин, тоног төхөөрөмжүүдийг хуваарилж, давс, бодисын нөөцлөлт бэлэн байдлыг хангах чиглэлээр хяналт, шалгалт зохион байгуулсан талаар танилцууллаа. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 39 байгууллагаас 31 байгууллагад хяналт шалгалт хийсэн бөгөөд СХД давс, бодисын нөөцлөлтөд анхаарах шаардлагатай. Мөн давс, бодисыг зөв хадгалж буй эсэхийг шалгахад дээр дурдсан 31 байгууллагын 8 нь давс, бодисыг газраас хөндийрүүлж хадгалаагүй байсан” гэдгийг хэлж байв. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 5320 тонн давс, 5746 тонн бодисын нөөцтэй байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд дараах үүрэг даалгаврын өглөө.
• 2025 онд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэх төсөл, арга хэмжээний газар чөлөөлөлтийн бэлтгэл ажлыг сайтар хангах
• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд мэдээллийн ил тод байдлыг хангаж, мэдээ, мэдээллийг байгууллагын цахим хуудсанд холбогдох хууль, журмын дагуу байршуулах ажлыг тогтмолжуулах,
• Авто тээврийн шалган бүртгэх товчоо, маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байхад онцгой анхаарч, хяналт шалгалтыг тогтмол явуулах,
• Нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеийн хэв журмыг сахиулах, бэлэн байдлыг хангах зэрэг үүрэг өгсөн юм.
| Нийслэлийн хэмжээнд 5320 тонн давс, 5746 тонн бодисын нөөцтэй байна |
|
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |