Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хайлааст орчимд энэ сарын 17-нд зам тээврийн ноцтой осол гарч, 16 настай охин амиа алдсан. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Toyota Prius” маркийн автомашин “Hyundai Verna” маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан долоон иргэнийг мөргөсөн байдаг. Осолд өртсөн дөрвөн иргэн нэг гэр бүлийнхэн байсан гэдэг. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон 16 настай талийгаачийн ээж Г.Болормаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Хүүхдүүдийнх нь биеийн байдал ямар байна вэ?
-Охин минь гурван хагалгаанд орсон ч ухаан ороогүй байна. Охиноо эмнэлэгийн орон дээр ухаангүй байхыг нь хараад маш их хямарлаа. 16-хан настай охиноо алдсан би яах учраа олохгүй самгардаж явна. Охины минь уушги, элэг, бөөр, хавирганууд нь бяцралттай, биеийн байдал нь маш хүнд байгаа. Эмч нар бидэнд сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай гэж хэлсэн. Амьдрах эсэх нь тодорхойгүй байгаа гэсэн. Охиныг минь хоёр хоногийн дараа нурууны хагалгаанд оруулахаар төлөвлөж байгаа гэж эмч хэлсэн. Хагалгаагаа давж чадахгүй ч байж мэднэ гэсэн болохоор хоёр охиноо зэрэг алдчих вий гэж айж байгаа. Гурав дахь өдөр талийгаач охиноо хөдөөлүүлнэ.
-Танай хоёр охин, ач, зээ нар хамт явж байгаад осолд орсон юм билээ. Ач, зээ нарынх нь бие ямар байгаа вэ?
-Ач, зээ хоёр минь ухаан орсон. Гэсэн ч бэлхүүснээс нь доош мэдээгүй байгаа. Эмч нар мэдээ оруулах эмчилгээ хийж байгаа гэсэн. Хэзээ явж чадахыг нь бас мэдэхгүй байна. Бас хоёр хүүгээ суугаа болчих вий гэж айж байгаа. Нэг нь эмнэлэгт ухаангүй байгаа 25 настай охины минь хүү, нөгөөх нь хүүгийн минь хүү байгаа юм.
.jpg)
-Тухайн үед хүүхдүүд нь ямар ажлаар явж байсан бэ. Ослын талаар танд хэн мэдэгдсэн бэ?
-Тухайн үед том эгч нь дүү нараа болон хүүгээ сургуулиас нь авахаар явсан юм. Тэд бөөнөөрөө гарцаар гарч байгаад машинд дайруулчихсан юм шиг байна лээ. Ямар шалтгааны улмаас дайруулсан болохыг нь сайн мэдээгүй байгаа. Осол болсон гарц гэрлэн дохиогүй ч гэсэн таних тэмдэгтэй байсан. Би хүүхдүүдээ осолдсон болохыг ГССҮТ-ын эмчээс мэдсэн. Эмнэлэг дээр ирээд хүүхдүүдээ бүртэгтэл нэг нь байхгүй байсан. Тэгээд цагдаагаас асуутал газар дээрээ бурхан болсон гэж хэлсэн.
-Та осол гаргасан жолооч нартай уулзсан уу?
-Хоёр машин мөргөлдсөний улмаас хүүхдүүд минь амь, эрүүл мэндээрээ хохирсон гэдгийг өнөөдөр мэдсэн. Надтай нэг жолооч нь ирж уулзаад охины минь буяны ажлыг нь даана гэсэн. Өөр хүнтэй уулзаагүй байгаа. Нөгөө жолооч нь ямар учиртай хүн байсныг мэдээгүй байгаа. Цагдаагийн байгууллагаас бидэнтэй холбогдоогүй. Хэргийн нөхцөл байдал, мөрдлөгө, шалгалт хэрхэж байгаа тухай мэдээлэл өгөөгүй. Хайхрамжгүй жолоочийн буруугаас болж 16 настай охиноо алдаж, гурван хүүхэд минь үхэл, амьдралын заагт байна.

-Охиных нь найз өмгөөлөгч авах тухай мэдэгдсэн байсан. Та энэ талаар мэдсэн үү?
-Охины минь найз бидэнд их тусалж байгаа. Бидэнд өмгөөлөгч авч өгнө гэсэн. Гэхдээ өмгөөлөгч нар 10 сая төгрөгөөр өмгөөлнө гэсэн юм билээ. Бидэнд 10 сая битгий хэл 100 мянган төгрөг ч байхгүй шүү дээ. Бас бидэнд хандив цуглуулж өгнө гэсэн. Хүүхдүүдийнхээ эмчилгээнд зарцуулах мөнгө хэрэгтэй байгаа. Ямар ч хуримтлалагүй байсан бидэнд гэнэтийн гай зовлон тохиолдоход юу ч хийж чадахгүй байгаа. Манай амьдрал нэг л өдрийн дотор орвонгоороо эргэчихлээ. Яахаа мэдэхгүй үнэхээр хэцүү байна. Охиноо ухаан ороосой гэж л залбирч байна даа.
-Та хэдүүлээ амьдардаг вэ?
-Манайх ам бүл долуулаа байсан. Нэг охиноо сая алдчихлаа. Хань минь хувиараа ажилладаг. Би группын 600 мянган төгрөг авдаг. Хүү, охин хоёр минь ажил хийдэггүй юм. Манайх нэн ядуу гэсэн тодорхойлолтой. Айлын хашаанд хашааг нь харангаа амьдардаг. Зургадугаар сард хашааг нь хүлээлгэж өгнө.
-Хүүхдүүд нь хэддүгээр сургуульд сурдаг байсан бэ. Та камерийн бичлэг үзсэн үү?
-Хүүхдүүд 49 дүгээр сургуульд сурдаг. Тэр хавд камер байдаг эсэхийг нь мэдээгүй болохоор камер шүүж үзье гэж бодоогүй л байна. Тэр хавьд осол их гардаг.
| ХАЙЛААСТАД БОЛСОН ОСЛЫН УЛМААС АМИА АЛДСАН ОХИНЫ ЭЭЖ Г.БОЛОРМАА: ХАЙХРАМЖГҮЙ ЖОЛООЧИЙН БУРУУГААС 16 НАСТАЙ ОХИНОО АЛДАЖ, ГУРВАН ХҮҮХЭД МИНЬ ҮХЭЛ, АМЬДРАЛЫН ЗААГТ БАЙНА |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |