БШУ-ны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан “Элсэлтийн шалгалтын журам”-ын дагуу ЭШ-ын бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 19-ны 09.00 цагт эхэлсэн ба 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны 18:00 цагт дуусна. Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлэх ба eec.mn /eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийхдээ дараах материалыг бэлтгэсэн байна.
Үүнд:
1. Иргэний үнэмлэх
2. Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
Жич: Дээрх шаардлага хангаагүй зураг оруулж бүртгүүлсэн тохиолдолд програмаас устгах ба та бүртгэлийн хугацаанд зургаа дахин шинэчилж оруулна уу!!! Бүртгэлийн хуудас зураггүй буюу шаардлага хангаагүй зурагтай хэвлэгдсэн тохиолдолд шалгалтад оруулахгүй болохыг анхаарна уу.
3. Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт, интернет банкны QPay үйлчилгээ
ЭШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5,800 төгрөг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
• Өргөдөл хүсэлт
• Эмчийн магадалгаа
• Сургуулийн тодорхойлолт
| Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ долоо хоногт дуусна |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |