Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор Эмийн чанарын хяналтын тогтолцоо, цувралын хяналт, эмийн чанарыг шинжлэх лабораторийн хүчин чадал, өнөөгийн нөхцөл байдал, зонхилох тохиолдох өвчинд хэрэглэх зарим эмийн шинжилгээний дүн зэрэг асуудлаар сонсгол үргэлжилнэ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр “Эрүүл байх, эрүүл хоол хүнс хэрэглэх энэ орчин ямар байгаа нь үнэхээр анхаарал татаж байна. Эмийн чанарын асуудал хамгийн гол нь. Шинжээчид түүврийн аргаар эмийн сангуудаас ижил төрлийн эм авч лабораторид шинжилсэн. Иргэд ч эм чанаргүй байна гэдгийг хэлсэн. Цагдаагийн байгууллагад хууль бусаар эм, би бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, худалдаалах, түгээх хэрэг байгаагаас нийт хэрэг бүртгэлтэд 34, мөрдөн байцаалтад 141, нийт 175 хэрэг шалгагдаж байгаа нь бид чанартай эм хэрэглэж чадахгүй байгаа гэдгийг тод шинжээ гэж бодож байна. Сонсголтой холбоотой иргэдээс олон мессеж ирсэн. “Хугацаа дуусан эм, оношлуурыг ЭМД, Нийслэлийн эрүүл мэндийн газраас дамжин өрхийн эмнэлгүүд рүү шахсан. Өрхийн эмнэлгүүд нь иргэддээ өгсөн байхдаа, үнэхээр эмгэнэлтэй байгаа биз. Сая оруулж ирсэн нэг ам.долларын эм үнэхээр үйлчилгээ муу байсан. Иргэдээс гомдол ирээд компанийн төлөөлөгчидтэй уулзсан. Эмийнх нь хугацаа дууссан байсан” гэсэн мессеж ирсэн. Бид ингэж л эмдээ хяналт тавьж байна. Тухайн бодис иргэнд хэрхэн яаж нөлөөлж байгааг судлах лаборатори бидэнд байхгүйгээс шалтгаалж өнөөдөр ургийн гажиг, өөрчлөлт ямар их байгааг бид мэднэ” гэв.
| Б.Жаргалмаа: Хугацаа нь дууссан эм, оношлуурыг өрхийн эмнэлгүүд рүү шахсан |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |