Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий этгээдийг дайчлан баривчилж, холбогдох обьектуудад нэгжлэг, шалгалт хийсэн талаар мэдээлэл хийлээ. Энэ тухай Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Б.Ганчулуун
Тухайлбал, нэр бүхий этгээд эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгө кредит болон бусад арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх хэрэг байгаа. Нөгөө нь, нэр бүхий этгээдүүд бүлэглэн 2021 оны 9-11 сар хүртэлх хугацаанд нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдаар гадаадын бооцоот тоглоомын сайтад мөрий тавиулж, улмаар их хэмжээний мөнгө алдсан гэх шалтгаанаар бие нь халдаж, эрүүл мэндийг нь хохироож, зорчих эрхийг нь хязгаарлан, ойр дотнын хүнд нь хүч хэрэглэхээр заналхийлсэн байж болзошгүй байна. Уг хэрэгтэй холбоотойгоор 10 гаруй обьектод нэгжлэг, шалгалт хийж, санхүүгийн баримт болон гадаад валют зэргийг баримтаар хурааж авсан. Улмаар дээрх холбогдуулан шалгаж буй дөрвөн иргэнийг Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хуульд зааснаар 48 цагийн хугацаатай дайчлан баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлээд байна” гэлээ.
| ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБА: Р.Базараа нарыг мөнгө угаасан, бусдын биед халдаж, заналхийлсэн хэргээр дайчлан баривчилсан |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |