Онцгой байдлын албан хаагч амиа алдсантай холбоотойгоор Шадар сайд С.Амарсайханаас сэтгүүлчид тодрууллаа.
Тэрбээр "Онцгой байдлын албан хаагчийн осол аваар гэдэг бол аж ахуй нэгж, иргэн, албан байгууллага, мэргэжлийн байгууллагууд гээд шат шатны үйл ажиллагаанаас хамаарна. Албан хаагч амиа алдаж байгаагийн цаана айл өрх, албан байгууллага бүр аюулгүй ажиллагааг хангах ёстой. Мөн мэргэжлийн байгууллагууд албан хаагчийнхаа мэргэжлийн дадлага сургуулилт ур чадварыг нэмэгдүүлэх, бусад эрсдлээс урьдчилан сэргийлэх хувийн тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашигладаг байх, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг олон хүчин зүйл бий. Энэ бүхнийг шалгасны дараа хэн хариуцлага хүлээх нь тодорхой болно" гэв.
СЭТГҮҮЛЧ: Тухайн амиа алдсан албан хаагч тэтгэвэрт гарах хүсэлтээ удаа дараа өгч байсан гэсэн мэдээлэл бий?
ШАДАР САЙД: Албан хаагч тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсөн гэсэн ч холбогдох албаныхнаас тодруулахад, хүсэлтээ өгч байгаагүй юм билээ.
СЭТГҮҮЛЧ: Том оврын ачааны машин дэлбэрч, албан хаагчид амиа алдсан хэрэг гараад 80 хоночихлоо. Шалгалтын дүгнэлтүүд эхнээсээ гараад эхэлсэн байх?
ШАДАР САЙД: Гурван яамны хамтарсан Ажлын хэсгийн дүгнэлт эхнээсээ гараад эхэлсэн. Тухайн тээврийн хэрэгсэл зориулалтын бус, бүртгэлгүй, маршрутын бус явсан, замын хуудас аваагүй, жолооч нь сургалтад хамрагдаагүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, ямар нэгэн аюулгүй ажиллагааны заавар, зөвлөгөө аваагүй байна. Энэ бүхний дараа хэн буруутай, хариуцлага хүлээхийг эцсийн байдлаар тогтооно.
СЭТГҮҮЛЧ: Дэлбэрэлтэд өртсөн байрыг дахин засварлахад газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан байна лээ. Тэгэхээр тухайн байранд иргэд амьдрах боломжгүй болсон учир дахин шинээр барилга барих уу, яаж шийдэж байгаа вэ?
ШАДАР САЙД: Хуулийн байгууллага хэнийг буруутай гэж үзэж байгаа юм, тэр аж ахуй нэгж, байгууллага нь хохирлыг нь барагдуулах ёстой.
СЭТГҮҮЛЧ: Дэлбэрэлтэд өртөж амиа алдсан ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн нөхөн олговор олгосон гэж байсан. Нэг иргэн огт авч чадаагүй байгаа гэсэн. Энэ ямар учиртай юм бол?
ШАДАР САЙД: Хуулийн хүрээний зарим нэг бичиг баримттай холбоотой асуудал нь тодорхойгүй байсан учир хойшилсон зүйл байгаа юм билээ.
| С.АМАРСАЙХАН: Амиа алдсан албан хаагч тэтгэвэрт гарах хүсэлтээ өгч байгаагүй юм билээ |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |