Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжил байна. Өнөөдрийн сонсголоор эмийн хүртээмжийн асуудал, Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл байдал ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт болон бусад асуудлаар сонсгол хийх юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр “Өнөөдөр бид маш чухал асуудлыг нээлттэй сонсголоор ярилцаж байна. Нээлттэй сонсголын гол зорилго бол манай улсын эмийн салбар. Хүний амаар ордог хоёр зүйл байдаг нь хүнс, эм. Энэ дотроос эмийн бодлого бол төрийн бодлого алдагдсан, эмийн үнэ өндөр хэрнээ эмийн үйлчилгээ чанар муу байна гэдгийг бараг бүхий л судалгаа материалаар нотлогдож байна. Энэ бол нээлттэй сонсголын гурван өдрийн турш яригдах асуудал. 2018-2023 оны хугацаанд эмийн үйлдвэр хөгжөөгүй, харин ч буурсан. Үндэсний аюулгүй байдлын түвшний асуудал бол эм, хүнс хоёр байдаг. Эмийн сан бол борооны дараах мөөг шиг нэмэгдсэн байна. Эмийн сан ингэж огцом өссөн шалтгаан нь хүн тоотойгоо харьцуулахад эмийн сан хангалтгүй байсан учраас ингэж өсөв үү, эсвэл эм ханган нийлүүлэгч компани болон эмийн сангууд ашигтай байсан учраас өсөв үү. Шалтгааныг тайлбарлаад өгөөч. 2019 оноос эхлээд бид эрүүл мэндийн салбарт санхүүжилтээр дамжсан шинэчлэлт хийе гэсэн зорилт тавьсан. Тухайн үед намайг Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж иргэд эрүүл мэндийн салбар тэр дундаа иргэдэд зарцуулах төсөв хэлэлцэх үед улсны дотоодын нийт бүтээгдэхүүнд үнэхээр бага, 3-4 хувиас хэтрэхгүй байна гэж асуудал хөндсөн. Ингээд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2019 оноос хойш нэмсэн. 2024 онд 1,4 их наяд төгрөг болж хоёр дахин өссөн. Энэний гол зорилго нь бид иргэдийнхээ нуруу дээрх ачааллыг бууруулж, эмийн зах зээлээ дэмжсэн. 2024 онд хөнгөлөлттэй эмд олгох төсөв 137,3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Өмнөх оны тайланг үзэхээр энэ мөнгө ор, эмийн сан хоёр хамгийн их зарцуулагдсан байдаг” гэв.
| М.ОЮУНЧИМЭГ: 2024 онд хөнгөлөлттэй эмд олгох төсөв 137,3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |