Тэрбээр “Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу ирц хангалттай. Энэ удаагийн Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг дөрөвдүгээр сарын 15,16,17-ны өдрүүдэд зохион байгуулна. Хянан шалгах түр хорооны 2024 дөрөвдүгээр сарын 8-ний өдрийн тогтоолоор нотлох баримтыг шинжлэн судлах дарааллыг тогтоосон. Эмийн сонсголд 11 хянан шинжээч, 1164 албан тушаалтан, 6200 нотлох баримт, 153000 цаасан нотлох баримт, 85000 цахим файл, 150 гэрч оролцож, шалгалт хийнэ. Түр хорооны гишүүдийн 100 хувийн ирцтэйгээр сонсгол эхэлж байна.
Сонсголын дарааллыг танилцуулъя.
Дөрөвдүгээр сарын 15-нд эмийн хүртээмжийн асуудлаар сонсгол хийнэ. Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл байдал ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтан нөлөөлсөн байдал, төрийн байгуулга дахь эм ханган нийлүүлэгчийн хамаарал гэсэн сэдвийн хүрээнд өнөөдрийн сонсгол үргэлжилнэ.
Дөрөвдүгээр сарын 16-нд эмийн үнийн өсөлт ба шалтгаан нөхцөл гэсэн хүрээнд ярилцана. Эмийн үнийг бүрдэл болон эмийн үнэнд нөлөөлсөн хүчин зүйл, эмийн үнийн мэдээлэл ил тод байдлын талаарх өнөөгийн нөхцөл байдал, чанаргүй болон хугацаа дууссан эмийн устгалын талаар хянан шалгалтаар илэрсэн асуудлын талаар сонсгол явуулна.
Дөрөвдүгээр сарын 17-нд эмийн бүртгэл болон чанарын хяналтын асуудлаар ярилцана. Эмийн чанарын хяналтын тогтолцоо, цувралын хяналт, эмийн чанарыг шинжлэх лабораторийн хүчин чадал, өнөөгийн нөхцөл байдал, зонхилох тохиолдох өвчинд хэрэглэх зарим эмийн шинжилгээний дүн, Монгол Улс дахь эмийн бүртгэлийн өнөөгийн нөхцөл байдал, эмийн зөвлөлийн томилгооны зохицуулалт, эмийн бүртгэл дэх ашиг сонирхлын зөрчил болон хянан шалгалтаар илэрсэн асуудал, эм хангамжийн тусгай зөвшөөрөл олгох явцад ашиг сонирхлын талаар, эмийн салбар дахь монопол болон гурван өдрийн турш яригдсан асуудлыг дүгнэж Монгол Улсад эмийн салбарын хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах асуудлаар дүгнэлтийг танилцуулна.
| Ж.ЧИНБҮРЭН: Эмийн сонсгол 100 хувийн ирцтэй эхэллээ |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |