Тэрбээр “Улсын онцгой комиссоос зудын эрсдлийг бууруулах, хаваржилтын хүндрэлийг бууруулах зорилгоор өнгөрсөн хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа. Цаг уур, орчны шинжилгээний газраас хамгийн сүүлд хийсэн үнэлгээгээр буюу гуравдугаар сарын 31-ний өдөр хийсэн үнэлгээгээр нийт нутгийн 30 орчим хувьд цасан бүрхүүлтэй байсан бол өнөөдрийн байдлаар таван орчим хувьд нь цасан бүрхүүлтэй байна. Увс аймаг хамгийн их цастай. Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр бага хэмжээний цастай. Ингээд үндсэндээ нийт нутгийн хэмжээгээр цасан бүрхүүл буурсан байна. Улсын хэмжээнд нийт 6.3 сая мал хорогдсон. Малын хорогдол хамгийн их байгаа нь Сүхбаатар аймаг нэг сая 566 мянга байна. Хэнтий аймаг 842 мянга, Архангай аймаг 658 мянга, Дорноговь аймаг 523 мянга, Төв аймаг 535 мянга, Булган аймагт 317 мянган мал хорогдсон байна. Улсын хэмжээнд малын сэг, зэм устгах ажлыг аймаг, орон нутагт зохион байгуулж байна. Тухайлбал,
Архангай аймагт 56170
Баян-Өлгий аймагт 3700
Баянхонгор аймагт 57000
Булган аймагт 47000
Говь-Алтай аймагт 4700
Говьсүмбэр аймагт 3500
Дархан-Уул аймагт 200
Дорноговь аймагт 82000
Дорнод аймагт 15000
Дундговь аймагт 75000
Завхан аймагт 4000
Орхонд 2600
Өвөрхангай аймагт 700
Өмнөговь аймагт 2100
Сүхбаатар аймагт 59000
Сэлэнгэ аймагт 9000
Төв аймагт 40000
Увс аймагт 6000
Ховд аймагт 2300
Хөвсгөл аймагт 15000
Хэнтий аймагт 20000 зэрэг нийт улсын хэмжээнд 513948 мал, амьтны сэг, зэмийг устгаж булшлах арга хэмжээг зохион байгуулсан.
Дотоодын хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд Улсын Онцгой комисст 50 иргэн 33 аж ахуй нэгж, 102 төрийн болон төрийн бус байгууллага, 29 төрийн бус байгууллага, гадаадын хоёр байгууллага 3.6 тэрбум төгрөгийн хандив цугласан. Иргэн, аж ахуй нэгж байгууллагаас цугласан бараа материалыг 21 аймаг, орон нутгаар хүргэх ажлыг зохион байгуулсан” гэв.
| Т.БАЯРХҮҮ: Улсын хэмжээнд 513948 мал, амьтны сэг зэм устгасан |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |