Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан өчигдөр Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Соёлын сайд Ч.Номин болон тус яамдын холбогдох албан тушаалтнуудын хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд боловсрол, соёл урлаг, ард түмний түүх, соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого, монгол хэл, бичиг, үндэсний цөөнхийн хэл, бичиг, ёс заншил, шинжлэх ухаан, нийтийн биеийн тамир, спортын асуудал багтдаг. Шинээр томилогдсон байнгын хорооны дарга Б.Баярсайхан эрхлэх асуудлын хүрээнд багтдаг салбаруудын үйл ажиллагаа, тэр дундаа хууль тогтоомжийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл сонслоо.
Боловсролын салбарын тухайд Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар Боловсролын багц хуулиудыг хэлэлцэн баталж, боловсролын салбарт анх удаагаа олон улсын үнэлгээний байгууллагаар (PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээ) сурагчдын түвшинг тогтоосон. Олон улсын үнэлгээний үр дүнд дүн шинжилгээ хийж, хариу арга хэмжээ авах зэргээр цаашид төлөвлөж байгаа ажлуудынхаа талаар Боловсролын дэд сайд Г.Ганбаяр танилцуулав. Хууль эрх зүйн талаас одоо шинжлэх ухааны салбарын ажил хүлээгдэж байгаа бөгөөд Засгийн газраас өргөн барих Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн төсөлд онцгойлон анхаарлаа хандуулж өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайханаас хүслээ.
Үргэлжлүүлэн Соёлын салбарын үйл ажиллагаа, үндсэн чиг үүргийн талаар Соёлын сайд Ч.Номин танилцуулав. Хууль тогтоомжийн хүрээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг өнгөрсөн хаврын чуулганаар Улсын Их Хуралд өргөн барьсан. Ажлын хэсгийг шинэчлэн байгуулах хүсэлтийг 2023 оны арваннэгдүгээр сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад хүргүүлснийг Соёлын сайд Ч.Номин яриандаа дурдаж байлаа. Мөн тус яамнаас соёлын салбарын нэгдсэн бодлогын баримт бичиг болох “Соёлын салбар 2030” хөтөлбөрийг боловсруулж байгаа юм байна. Уулзалтад Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан, Соёлын сайдын ахлах зөвлөх С.Оюунбилэг, Соёл урлагийн газрын дарга Н.Мөнхзул нар байлцлаа
| Байнгын хорооны дарга Б.Баярсайхан боловсрол болон соёлын салбарын зарим асуудлаар санал солилцов |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |