Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсонтой холбоотойгоор мэдээлэл өглөө.
Зариг.мн сайтын сэтгүүлч Ш.Адьяамаа “Зариг.мн сайтын үйл ажиллагаа хэвийн явж байгаа гэдгийг хэлье. Өнөөдөр Н.Өнөрцэцэг гэх ганцхан сэтгүүлчид биш, Монголын сэтгүүл зүй, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд аюултай дохио ирж байгаа гэдгийг бид харж байна. Процесс алдагдсан гэдгийг өмгөөлөгчдийн зүгээс хэлж байна. Учир нь, цагдан хорих шийдвэр гаргах ёсгүй байж, үүний өмнө албадан авчрах ийм шийдвэр гараад тодорхой мэдүүлэг, бусад зүйлийг тодруулах үйл ажиллагаа явагдах байж. Манай эрхлэгч Н.Өнөрцэцэг нийгэмд олон асуудлын дуу хоолой болж, түүний хөндсөн асуудал нь өөрөө нийгэмд шүгэл үлээгч болж, хөндсөн асуудалд нь олон нийт анхаарал хандуулж, тэр хэрээр авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд, өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийн эрх ашгийг хөндөж ирсэн байна гэдгийг өнөөдөр бүгд харж байгаа байх. Сэтгүүлч дөрөв дэх засаглалынхаа үүргийн хүрээнд олон нийтийн эрх ашиг хаана зөрчигдөж байна, тэр асуудлыг хөндөн сурвалжлах нь Монгол Улсын сэтгүүл зүйд хаагдсан гэж байна. Өөрөөр хэлбэл, албан тушаалтны мэдээллийг зүгээр нэг дамжуулдаг байдлаар ажиллах чинь сэтгүүлчийн ажил биш шүү дээ. Харин асуудал хаана байна, ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа мэдээ мэдээллийг гаргаж, улмаар шийдүүлэх нь сэтгүүлчийн үүрэг бөгөөд сэтгүүлчийн гол хийдэг ажил юм. Яг ингэж ажилласныхаа төлөө өнөөдөр Зариг.мн сайтын Н.Өнөрцэцэг эрхлэгчийг цагдан хорих нөхцөл үүслээ. Цаашид бид болж буйгаа үйл явцыг олон нийтэд нээлттэй ил тод хүргэнэ" гэв.
| Ш.АДЬЯАМАА: Олон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлыг сурвалжлах нь Монголын сэтгүүл зүйд хаагдсан юм байна |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |