НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр болгон зарласан. Уг өдрийг угтан Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний бүхий л салбарт судалгаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн оюутан, эрдэмтэн, багш, судлаач, шинжээчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, аж ахуйн нэгжийн оролцоо, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, туршлага солилцох, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг хөгжлийн бэрхшээл судлал салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлэх эрдэм шинжилгээний хурлыг “Хөгжлийн бэрхшээл судлал ба тэгш хүртээмж-2023” сэдвийн хүрээнд арванхоёрдугаар сарын 01-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Хуралд нийт 100 судалгааны өгүүлэл ирүүлснээс шилдэг 8 илтгэлийг хэлэлцүүлж, салбар салбараа төлөөлсөн долоон шүүгчдийн онооны нийлбэрээр шагналт дөрвөн байр шалгарууллаа.Үүнд:
I байранд: Нийслэлийн 186-р цэцэрлэгийн хөдөлгөөн засалч, хэл засалч Л.Лхагвасүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нар “Аутизмын хүрээний эмгэг /АХЭ/-тэй хүүхдүүдэд зураг солилцох харилцааны систем (PECS)-ийг ашигласан үр дүн”
II байранд: Монгол улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухаан салбарын Сэтгэл судлалын тэнхимийн оюутнууд О.Анужин, Н.Болортунгалаг, Э.Жаргал, С.Хишигжаргал нар “Сурагчдын бусдыг энэрэх чадвар болон академик чадвартаа итгэх итгэлд тэгш хамруулах боловсролын үзүүлэх нөлөөг судалсан нь”
III байранд: Түгээмэл хөгжил төвийн Я.Авирмэд ахлагчтай баг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний орон байрны эрхийн талаарх мониторинг”
IV байранд: Монгол улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухаан салбарын Социологи, нийгмийн ажлын тэнхимийн магистрант Х.Батчимэг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд тулгардаг саад бэрхшээл, асуудал, шийдэл” сэдвээр тавигдсан илтгэлүүд тус тус шалгарсан байна.
Тус эрдэм шинжилгээний онол практикийн хурлыг зохион байгуулахад дэмжиж ажилласан салбарын хамт олон, хамтран ажиллаж үнэтэй санал зөвлөмж өгсөн шүүгчдийн бүрэлдэхүүн, өгүүлэл ирүүлсэн зочин илтгэгчид болон амжилттай илтгэлээ хэлэлцүүлсэн, сонирхож сонссон нийт оролцогч та бүхэндээ талархал илэрхийлж цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.
| “Хөгжлийн бэрхшээл судлал ба тэгш хүртээмж-2023” эрдэм шинжилгээний хурал боллоо |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |