Боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлого үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашдын хамтын ажиллагааг тодорхойлоход чухал нөлөөтэй аймаг, нийслэлийн боловсрол шинжлэх ухааны газрын удирдах ажилтнуудын зөвлөлдөх уулзалт боллоо.
Зөвлөлдөх уулзалтад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ТНБ-ийн дарга Л.Цэдэвсүрэн болон салбар яамны газар хэлтсийн дарга нар, Боловсролын ерөнхий газар, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн удирдлагууд оролцов.
Боловсролын салбарын багц хуулийг таниулах, салбарын бодлого үйл ажиллагааны хэрэгжилтийг сайжруулах, салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, удирдах ажилтны чадавхийг бэхжүүлэх, орон нутгийн төрийн байгууллагуудтай хамтын ажиллагааг уялдуулахад энэхүү зөвлөлдөх уулзалтын гол зорилго оршиж байгаа ажээ.
Уулзалтын үеэр боловсролын салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл, шинжлэх ухаан, технологийн бодлого, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын үйл ажиллагаа төлөвлөлт, дээд боловсролын шинэчлэл, мэргэжлийн болон техникийн боловсролын бодлого, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын бодлого, боловсролын салбарын төсөв, санхүүжилтийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын хэрэгжилт, цахим шилжилт болон салбарын статистик үзүүлэлт, салбарын орон нутгийн оролцоо, цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл хүргэсэн юм. Мөн нийслэлийн Боловсролын газрын 2023 онд хэрэгжүүлсэн ажил, аймгийн Засаг дарга нартай байгуулсан гэрээний хэрэгжилт, боловсролын салбарын хяналтын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсч, салбарын бүтэц зохион байгуулалт, томилгоо зэрэг цаашид анхаарах асуудлаар салбарын сайд үүрэг чиглэл өглөө
| Аймаг, нийслэлийн боловсрол шинжлэх ухааны газрын удирдах ажилтнуудын зөвлөлдөх уулзалт болов |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |