Барилга хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар 2023 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн хооронд “Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” аяныг 3 сарын хугацаанд амжилттай зохион байгууллаа.
Аяны хүрээнд үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг сурталчилгаа хийх, иргэдэд аюул ослоос сэрэмжлүүлэх энгийн дадал олгох олон төрлийн арга хэмжээг зохион байгуулсан. Тухайлбал, 11 сэдвээр 750 аж ахуйн нэгжийн 8765 инженер техникийн ажилтныг хамруулсан сургалт зохион байгуулж, төлөвлөгөөт бус шалгалтаар улсын байцаагчийн 149 албан шаардлага, 70 дүгнэлт, 561 зөвлөмжийг хүргүүлж, барилга байгууламж дахь аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулан ажилласан байна.
Гурван сарын аяныг дүгнэн ажил олгогчдод зориулсан хамтарсан сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү оролцож, аян үр дүнтэй болсныг онцлон тэмдэглээд, “2023 оны гуравдугаар улирлын байдлаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 144 тохиолдол бүртгэгдсэнээс барилгын салбар 10 гаруй хувийг эзэлж байна. Барилгын салбарт үйлдвэрлэлийн ослын тоо төдийлэн буурахгүй байгаад дүгнэлт хийж, сүүлийн үед гарч байгаа ноцтой ослын шалтгаан нөхцөлийг тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд илүү анхаарч, ажил ологч нар дотоод хяналт, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах шаардлагатай байна гэлээ.
| Барилга, байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяныг дүгнэв |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |