"Зариг.мн" сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг "Найман ишиг"-ний гэх хэрэгт яллагдагчаар дуудагдсан талаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр “Найман ишигний хэрэгт намайг шүүхэд нөлөөлсөн гэж ялагдагчаар татаж байна. Жаахан охины ээж, аавыг найман ишиг хулгайлсан гэж үзээд шүүхээс ээжид нь 2.6 жил, аавд нь хоёр жилийн ял оноосон байсан. Энэ асуудлыг сурвалжилснаар энэ охин л ээжтэйгээ уулзсан. Нэг сэтгүүлчийн нөлөөнд ордог шүүх, засаглал байна гэхээр их эмзэг болчихсон юм биш үү. Би өнөөдөр ямар гэмт хэрэг хийснээ мэдэхгүй, гэрч, сэжигтэн гэж цагдаагийн байгууллагад дуудагдаагүй байж байгаад яллагдагч боллоо. Би ядарсан хүмүүсийг хамгаалж л дуугарсан. Би шүүхэд нөлөөлж чадаж байвал ардын баатар юм биш үү. Тийм бол шүүх гэж байх хэрэг байна уу. Хэрэв би шүүхэд нөлөөлсөн юм бол тэр шүүгчийг бас шалгах хэрэгтэй. Цэрэгт яваад нас барсан хүүхдүүдийн асуудлыг хөндсөн. Би зохиогоогүй, эцэг, эхчүүд нь уйлаад ярьсан. Гэтэл намайг үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн, цэрэг, цагдаагийн нэр хүндэд халдсан гэдэг асуудлаар шалгана гэсэн. Би хангалттай олон шалгагдсан. Сэтгүүлч чимээгүй байвал иргэд юу ч мэдэхгүй өнгөрдөг болно. Б.Энхбаяр сайд гарч ирснээсээ хойш сэтгүүлчдийг яаж чимээгүй болгох вэ гэдэг дээр ажиллаж байна. Хүн гэдэгт сэтгүүлч орно. Хүн гэдэгт үзэл бодлоо илэрхийлсэн бүх хүн орно. Бид ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ. Цэргийн асуудалд дээр нэг ядарсан аав над руу залгасан. “Цогцос нь хаана байгааг ч мэдэхгүй байна” гэсэн. Ингэж л энэ асуудлыг сурвалжилж эхэлсэн. Энэ нийгэмд чинь иргэд үнэхээр их зовж байна. Тэд сэтгүүлчдэдээ л хандаж байна. Түүнийг нь дамжуулсныхаа төлөө өнөөдөр би яллагдаж боллоо. Би анх удаа талбай дээр гарч ирж иргэдээсээ тусламж хүсэж байна" гэв.
| Н.ӨНӨРЦЭЦЭГ: Намайг шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байгаа юм бол тэр шүүгчийг ч бас шалгах хэрэгтэй |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |