Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд хэвтэн эмчлүүлж буй 0-2 насны 17 хүүхдэд сувилагч цагийн тариаг нь андуурч хийснээс зарим хүүхэд таталт өгч, биеийн байдал нь муудсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар хэвтэн эмчлүүлж байсан хүүхдүүдийн ар гэрийнхэн хэвлэлд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай охин уушгины хатгалгаа гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтсэн. Ханиад нь овоо дажгүй болж байсан чинь өчигдөр гэнэт бие нь муудсан. Эцэг эхчүүдийг "Та нар тайван байгаач. Яагаад сандарч тэвдээд байгаа юм бэ" гэсэн. Нярайн эмч нар орж ирээд өөр тасаг руу аваад явсан. Хүүхдүүд бүгдээрээ ухаангүй байсан. Тэгээд хүчилтөрөгчийн аппарат залгаж, шингэн дусал хийсэн. Би өөрөө жирэмсэн хүн болохоор тэвдээд, ухаан алдах гээд байсан. Сувилагч өчигдөр орой 23:00 цагийн үед тариа хийсэн. Тариагаа хийхдээ манай өрөөнд орж ирээд, дэргэд найруулсан. Бид "Энэ тариа яагаад шар өнгөтэй байгаа юм бэ" гэж асуусан чинь "Бидэнд ийм л тариа байна" гэсэн. Тариа хийж дуусаад сувилагч нар гараад цаг болоогүй байхад хүүхдүүдийн бие муудсан. Өрөөнд байсан найман хүүхэд бүгд реакци өгсөн. Эмч сувилагч нь бидэнд ийм тариа тарих гэж байна гэж танилцуулаагүй. Харин "Бид хоёр жирэмсэн эх төрүүлээд нойргүй хоносон. Эртхэн амармаар байна. Яараад байна" гэж ярьсан. Өмнөх өдрүүдэд хүүхдүүдэд цагаан өнгөтэй тариа тарьж байсан. Тэгсэн өчигдөр оройн тариа шар өнгөтэй байсан. Өглөөнөөс л хүүхдүүдийн биеийн байдал нь тогтворжиж байна. Хүүхдүүдэд тариа хийхгүй байгаа. Охин маань ухаан орсон. Хоол унд идэхгүй, толгой өвдөөд байна гээд зовуурьтай байна” гэв.
| ХОХИРОГЧИЙН АР ГЭР: Тариа хийсэн сувилагч “Бид хоёр жирэмсэн эх төрүүлээд нойргүй хоносон. Эртхэн амармаар байна” гэсэн |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |