Боловсролын гол түшиц бааз болсон монголын номын сангууд нь сүүлийн жилүүдэд олон улсын номын сангийн программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн дэлхийтэй хөл нийлүүлэн алхах болсны хэрээр мэргэжлийн мэргэшүүлэх сургалт ч зайлшгүй хэрэгтэй байгаа хэрэгцээг Америкийн Монгол судлалын төвөөс дэмжиж Америкийн монгол судлалын төвийн номын сангийн тэтгэлэгээр хоё дахь жилдээ АНУ-ын Конгрессийн номын сангийн монгол номын мэргэжилтэн номын санч доктор М. Саруул-Эрдэнийг урьж олон улсын MARC формат, RDA стандартаар номоо каталогжуулах хичээлийг шат дараатай заалгаж байгаа юм.
Сургалтыг нээж МУБИС-ийн захирал доктор профессор Ж. Батбаатар, Америкийн монгол судлалын төвийн суурин захирал Айзак Харт нар үг хэлж номын санчдад ажлын амжилт хүсэв.
2022 оны хичээлээр үндсэн каталогжуулалтын стандарт, нэрийн баталгаажуулсан бүртгэл үүсгэх талаар заасан бол энэ жилийн сургалтаар стандарт бус хэвлэлтэй ном буюу хуйлмал, ороомог, үдээстэй ном, хоёр талаасаа хэвлэлтэй ном, хайрцагтай ном гэх мэт өвөрмөц хэвлэлттэй номын каталогжуулалтыг зааж хамгийн гол нь каталогжуулалтын гарын авлага гаргах зорилготой юм. Монгол мэдлэгийг дэлхийтэй холбох, монгол эрдэмтдийн бүтээлийг дэлхийн каталогт нэгтэхэд олон улсын программ хангамж зайлшгүй хэрэгтэй билээ.
Дашрамд дурдахад Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн номын санг 2021 онд БСШУЯ-наас Шилдэг номын сангаар шалгаруулсан ба тус номын сан нь олон улсын программ нэвтрүүлэх, программ хангамж, каталогжуулалтаар арга зүйн зөвлөгөөг бусад номын сангуудад өгч ажилладаг байна.
2023 оны мэргэшүүлэх энэ удаагийн сургалтыг Монгол Улсын Боловсролын Их Сургууль нь Америкийн монгол судлалын төвтэй хамтран зохион байгуулж номын сандаа шинээр нээгдсэн танхимд сургалт явагдаж байгаа бөгөөд сургалтанд 20 байгууллагын 35 номын санч хамрагдаж сургалтын туслах багшаар Монгол Улсын Боловсролын Их сургуулийн судлаач номын санч Д.Цолмон туслах багшаар оролцож байна.
| Монголын номын санчдын мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулагдаж байна |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |