Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт өчигдөр Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Тус дүүргийн 23, 28 дугаар хороонд 300 га газрыг хамарсан Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм. Дээрх газар нь ундны усны эх үүсвэр бөгөөд өмнө нь иргэдэд газар олгочихсон байсныг дүүргийн удирдлагууд цуцалж, газрыг орон нутгийн хэрэгцээнд авч, нийслэлийн иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлжээ. Одоогийн байдлаар 300 га газрыг хашаалж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьсан байна. Мөн явган хүний болон гүйлтийн, дугуйн зам, автомашины зогсоол зэргийг шийдэж, авто замыг ч төвлөрлийг задлах байдлаар төлөвлөжээ.
Хотын дарга Х.Нямбаатар “Цэцэрлэгт хүрээлэн барилга байгууламжгүй, төмөр, бетонон барималгүй, болж өгвөл мод, сөөг, ургамал зэрэг байгалийн унаган төрхөө хадгалж байх хэрэгтэй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн алдааг давтаж болохгүй. Төрийн байгууллагуудыг тус цэцэрлэгт хүрээлэнд мод тарих нөхцөлийг бүрдүүлэх боломжтой” хэмээлээ.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгээс гадна Дарь-Эх орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, дээрх цэцэрлэгт хүрээлэнгүүдийг түшиглэн иргэд чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөх ногоон байгууламж бүхий газартай болохыг зорьж байна. Өнгөрсөн хугацаанд НҮБ болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Элчин сайд нартай уулзаж, үндэсний хэв шинжээ агуулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах боломжтой гэдгийг мэдэгдсэн” гэв.
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн 80-90 хувийг ногоон байгууламж эзлэх юм.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан дээрх цэцэрлэгт хүрээлэнг байгуулах санаачилгыг эхлүүлжээ. Тэрбээр мөн энэ ажлыг дүүрэг дангаараа хариуцах хүндрэлтэй байгааг хэлж, нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлж, уялдаатай ажиллахыг хүссэн юм. Тодруулбал, тус цэцэрлэгт хүрээлэнг нийслэлд шилжүүлбэл ажил хурдтай үргэлжилнэ гэдгийг онцолж байлаа.
Хотын дарга холбогдох байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, цаашид тус цэцэрлэгт хүрээлэнг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцан, Элчид сайд, олон улсын байгууллагуудын төлөөлөлд цэцэрлэгт хүрээлэнг танилцуулахаар болов.
| Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнг 300 га газарт байгуулна |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |