ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг угтан “Гамшгийн үеийн шуурхай хариу арга хэмжээ, удирдлага, зохион байгуулалт, талуудын оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хуралд ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа П.Чимэдцэрэн “Монгол Улсын гамшгийн үеийн хариу арга хэмжээний эрхзүйн зохицуулалт, удирдлага зохион байгуулалт, талуудын оролцооны өнөөгийн байдал”, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мягмардорж “Монгол Улсын гамшгийн үеийн шуурхай арга хэмжээг зохион байгуулах төлөвлөлтийн асуудалд”, ОБЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа “Монгол Улсын зудын эрсдэлийн удирдлага, эрт арга хэмжээ”, Престиж инженеринг ХХК-ийн захирал Ш.Ганзориг “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн нөхцөл байдал”, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Н.Отгонбаяр “Гал түймэр унтраах үйл ажиллагааны зохион байгуулалт, туршлага, сургамж”, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга Э.Оюунсүрэн “Коронавируст халдварт цар тахлын үеийн Эрүүл мэндийн салбарын бэлэн байдал” , Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн ажилтан, ахмад Т.Өсөхжаргал “Гамшгаас хамгаалах аюулгүй талбайг стандартчилах хэрэгцээ шаардлага”, мөн хүрээлэнгийн Мэдээллийн технологи, инновацын төвийн дарга, дэд хурандаа Д.Содномрагчаа “Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашины давчуу орон зайд зорчих боломжийг судалсан дүнгээс” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүллээ.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн үндэсний буюу стратегийн түвшний гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалтын асуудлыг хөндөн, хэлэлцсэн гэдгээрээ онцлог байлаа. Гамшгийн үеийн хариу арга хэмжээ, удирдлага зохион байгуулалтын систем нь тодорхой хязгаарлагдмал цаг хугацаанд хэрэгжүүлэх өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа бөгөөд гамшгийн бэлэн байдлаас ихээхэн хамааралтай юм
| Гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалтын асуудлыг хөндөн, хэлэлцлээ |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |