Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын чиглэлийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд нийслэлийн сургууль орчмын 102 байршилд лед гэрлэн гарц хийхээр төлөвлөсөн юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг есөн дүүргийн удирдлагуудтай уулзаж, тус ажлыг энэ онд багтаан шуурхай гүйцэтгэхийг даалгалаа.
Тодруулбал, тухайн байршлуудад лед гэрлэн гарц хийх төсвийг НИТХ-ын дэргэдэх Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөл болон Нийслэлийн Засаг даргаас дүүргүүдэд хуваарилан, эрх шилжүүлэх тухай захирамж гараад буй. Тус ажлын үр дүнд бий болсон хөрөнгө буюу леп гэрлэн гарцуудыг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад нь нийслэлээс хяналт тавин ажиллах юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Нийслэлийн зүгээс нэн тэргүүнд гэрэлтүүлэг муутай, харанхуй, гэр хорооллын бүс зэрэг үзэгдэх орчин муутай байршлуудад энэ лед гэрлэн гарцуудыг байршуулах шаардлагатай гэсэн чиглэл баримталж байгаа. Эрх шилжүүлэхэд байршлыг тодорхой заахгүй ч дүүргүүд үүнд анхаарч, иргэдийн санал хүсэлтийг мөн харгалзан уг ажлыг гүйцэтгэх нь зүйтэй. УБЗАА-наас гэрэлтүүлгийн стандартыг дүүрэг бүрт хүргэсэн. Төсвийг ийнхүү хуваарилж, эрх шилжүүлж байгаа тул тус бүр цаг хугацаа алдалгүй, уг ажлыг шуурхай эхлүүлж, энэ онд багтаан гүйцэтгэх шаардлагатай байна. Мөн стандартыг баримтлан, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхэд анхаарах хэрэгтэй” хэмээлээ.
| Лед гэрлэн гарцуудыг шуурхай хийж дуусгахыг даалгалаа |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |