Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ким Жун Гүг 2023 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын харилцаа стратегийн түншлэлийн хүрээнд тогтвортой хөгжиж буйг онцлов. Монгол Улсын иргэд Солонгос Улсад зорчих визний асуудалд анхаарал хандуулж, иргэд харилцан зорчих нөхцөлийг илүү хөнгөвчилж өгөх хүсэлтийг уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тавилаа.
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаад байгаа. Энэ хүрээнд Монгол Улсад ирэх Солонгос жуулчдын тоо нэмэгдсэнд баяртай байгаагаа хэлээд, цаашдаа өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр холбогдох яамд ажиллаж байгааг дуулгасан юм.
Элчин сайд Ким Жун Гүг Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоёр эртний найрсаг, сайн харилцаатайг дурдаад, хоёр орны гадаад харилцаа, хамтын ажиллагааны “Алтан үе” эхэлж байна гэж тодотгов.
Цаашдаа хоёр улсын эдийн засгийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлд түлхүү анхаарч ажиллана гэдгээ Элчин сайд Ким Жун Гүг хэллээ. Монголчуудад олон удаагийн виз олгох, визний нөхцөлийг хөнгөвчлөх асуудалд ч мөн анхаарал хандуулахаа Элчин сайд Ким Жун Гүг онцоллоо.
| ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүгийг хүлээн авч уулзлаа |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |