БНСУ-ын Вүүсок их сургуулийн төлөөлөгчид Дотоод хэргийн их сургуульд 2023 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр зочилж, Их сургуулийн удирдлагуудын төлөөлөлтэй албан уулзалт хийж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү уулзалтад Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын захирал, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат, Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Мөнхзаяа, Гадаад хэлний институтийн захирал, доктор (Ph.D), цагдаагийн хошууч Б.Лхагварагчаа, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга, цагдаагийн ахмад Ц.Байгаль, БНСУ-ын Вүүсок их сургуулиас тус сургуулийн захирал Нам Чон Хён, Гадаад харилцааны албаны захирал Ким Дун Жү, Гадаад харилцааны албаны хэлтсийн дарга Юү Жүн Хун тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Уулзалтаар Дотоод хэргийн их сургууль, БНСУ-ын Вүүсок их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд “Кибер аюулгүй байдал”, “Цагдаагийн удирдлага”, “Гал түймрээс хамгаалах, аюулгүй байдал” зэрэг мэргэжлээр 2+2 хос хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан юм.
Мөн оюутан солилцох, богино хугацааны сургалтад багш, судлаачдыг хамруулах, ахисан түвшний сургалтад Их сургуулийн багш, албан хаагчдыг хамруулах зэрэг асуудлаар харилцан санал солилцов. Уулзалтын төгсгөлд Вүүсок их сургуулийн захирал Нам Чон Хён Дотоод хэргийн их сургуулиас тавьсан бүхий л саналыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.
Хоёр сургуулийн удирдлага, төлөөлөгчид хоёр байгууллагын хамтын ажиллагааны чиглэлийн талаар харилцан санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлсон үр дүнтэй албан уулзалт боллоо.
Уулзалтын дараа БНСУ-ын Вүүсок их сургуулийн төлөөлөгчид Дотоод хэргийн их сургуулийн бүтээн байгуулалт, сургалтын орчин, нөхцөлтэй танилцсан юм
| Дотоод хэргийн их сургууль, БНСУ-ын Вүүсок их сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |