Эрсдэлийн үндэсний форум хоёр дахь өдрөө “Гамшгийн эрсдэл ба бэлэн байдал” сэдвийн хүрээнд үргэлжлэн зохион байгуулагдлаа. Тус сэдвийн хүрээнд олон улсын болон улсын гамшгийн эрсдэлийн өнөөгийн байдал, уур амьсгалын өөрчлөлт улс орны тогтвортой хөгжил, хөдөө аж ахуйн салбарт үзүүлж байгаа нөлөөлөл, уур амьсгалын гаралтай гамшгийн эрсдэлийг удирдах, онцгой байдлын үед мал аж ахуйн чиглэлээр баримтлах журам, заавар, стандартуудын талаар хэлэлцлээ.
Мөн гамшгийн эрсдэлийг бууруулахад стандартын ач холбогдол, барилга, эрчим хүчний салбарт баримталж байгаа норм, стандарт, учирч болох эрсдэл, түүнийг бууруулах арга зам, Улаанбаатар хотын үерийн гамшиг, сургамж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, гамшгаас хамгаалах бэлэн байдал, өнөөгийн чадавх, нийгмийн хамгаалал зэрэг олон асуудлыг хэлэлцэж, болзошгүй гамшгийн эрсдэлийг хэрхэн бууруулах талаар олон үнэтэй санал зөвлөмжийг гаргалаа.
Уур амьсгалын өөрчлөлт нь байгаль, цаг агаараас шууд хамааралтай хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа дотоодын нийт бүтээгдэхүүний 13 орчим хувь, экспортын орлогын 6 орчим хувь, ажиллах хүчний 26 орчим хувийг бүрдүүлж буй мал аж ахуйн салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна.
Сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж буй газар хөдлөлт, замбараагүй хот төлөвлөлт, хот суурин газрын хүн амын өсөлт нь гамшгийн эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Нэн ялангуяа гамшгийн аюулд нийгмийн эмзэг бүлгийнхэн, хүүхэд, эмэгтэйчүүд илүүтэй өртөж байгаад анхаарал хандуулах шаардлагатай болж байна
| Гамшгаас хамгаалах бэлэн байдал, өнөөгийн чадавх, нийгмийн хамгааллын чиглэлээр хэлэлцэж, зөвлөмж гаргалаа |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |