Зэвсэгт хүчний алба хаагч амиа алдсан асуудалтай холбоотой Зариг.мн мэдээллийн сайтаас "Дахиад өгөх амь алга, одоо зогсоо" хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэ үеэр цэрэгт яваад хохирсон байлдагч болон ар гэрийнхэн байр сууриа илэрхийлж байна.
АМИА АЛДСАН БАЙЛДАГЧИЙН ЭЭЖ: Би Хөвсгөл аймгаас ирж оролцож байна. 2022 оны долдугаар сард хүү минь Дотоод хэргийн их сургуульд суралцахаар явсан. Ингээд карентинд байх хугацаанд нь хоолой нь өвдөөд эмчид үзүүлэхэд "Аранзаа аваад зайл. Чамаас өөр өчнөөн хүүхэд байна. Битгий баашлаад бай" гэсэн байна лээ. Чамайг чадахгүй бол дараагийн хүүхэд зөндөө байгаа гэсэн юм. Дараа ирэхдээ шанаа нь халцраад ирсэн. Мөн л "Эр цэргийн сургууль та битгий хүнд хэлээрэй" гэсэн. Гэтэл удалгүй манай ангийн хүүхдийг гуравдугаар дамжааны ах нар нь зодоод эрүүг нь хугалаад хувцасны шүүгээнд нуучихсан байсан. Мөн жолооны үнэмлэхтэй гээд шөнөжин машин бариулчихдаг байсан байгаа юм.
Ингээд 2023 оны зургадугаар сард хичээл нь амрах байсан ч төрийн сүлдэд мөргөх жагсаалын бэлтгэлд үлдлээ. Зургадугаар сарын 12-нд ангийн гурван хүүхэдтэй байсан. Гэтэл миний хүүг есөн давхраас унаж нас барсан гэсэн мэдээ авсан. Хичээлээ тараад найзуудтайгаа шоудна гэж байсан хүүг минь амиа хорлосон болсон. Би хүүгийнхээ шарилыг хувцастай нь ачаад явахад нэг ч хүн над руу яриагүй. Ингээд тэр орчмын хяналтын камерыг шүүсэн. Бичлэг авахад 03:00-06:00 цагийн бичлэг байхгүй устсан байна лээ. Тэр цаг хугацааны бичлэгийг устгасан гэж би хардаж байна. Дотоод хэргийн сургуульд анхаармаар байна. Тухайн үед бас нэг хүүхэд амиа алдсан байна лээ.
| АМИА АЛДСАН БАЙЛДАГЧИЙН ЭЭЖ: Миний хүүгийн бие өвдсөн гэхэд "Аранзаа аваад зайл" гэж эмч нь хөөсөн байна |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |