Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа 14 дэх удаагийн “Эрсдэлийн үндэсний форум”-ын хүрээнд эрсдэлийн баатар шилдэг иргэн, мэргэжилтэн, аж ахуйн нэгжийг шалгаруулж, шагнал гардууллаа.
“Эрсдэлийн баатар шилдэг аж, ахуйн нэгж”-ээр “Баялаг энержи ресурс” ХХК, “Эрсдэлийн шилдэг мэргэжилтэн”-ээр Төв аймгийн Онцгой байдлын газрын Зуунмод сум дахь Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Д.Оюунбаатар, “Эрсдэлийн шилдэг иргэн”-ээр Монголын пажеро клуб тус тус тодорч, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ.
Ахлах ахлагч Д.Оюунбаатар нь Онцгой байдлын байгууллагад 19 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Ажиллах хугацаандаа ахуйн болон ой, хээрийн гал түймэр, үер, усны ослын 256 удаагийн дуудлагаар 40128 цагийн үүрэг гүйцэтгэхдээ 102 хүний амь нас, аж ахуй нэгж, байгууллага, ард иргэдийн тэрбум гаруй төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Тухайлбал, 2023 онд Төв аймгийн Зуунмод сум тагтан дээр эд хогшил шатаж байна гэсэн дуудлагын дагуу ажиллаж, 24 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, амь насыг нь авран хамгаалсан бол Сэргэлэн сумын нутаг “Хүрэн дэл” гэх газарт аймгийн төвөөс 31км-т хоёр автомашин цасанд суусан дуудлагаар үүрэг гүйцэтгэж, автомашиныг татан гаргаж, 50-86 насны 11 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Мөн Төв аймгийн Эрдэнэ, Архуст, Баяндэлгэр, Баянжаргалан, Баян, Мөнгөнморьт зэрэг өвөлжилт хүндэрч зудын өндөр эрсдэл үүссэн сумдын малчин, мал бүхий 700 гаруй өрхийн 2100 гаруй иргэнд хүнс, эм бэлдмэл, малын өвс, тэжээл хүргэх, малын бэлчээр гаргах, сум руу зорчдог төв зам болон бусад шаардлагатай зэрэг нийт 3345 км автозамыг гаргах ажлыг амжилттай зохион байгуулсан
| “Эрсдэлийн баатар мэргэжилтэн”-ээр ахлах ахлагч Д.Оюунбаатар тодорлоо |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |